СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-23

🔴Ц.Туваан: Кабинетын зарчим гэх чөдөр тушаагүй болсон цагт сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, хүчтэй шүүмжилж ажиллана

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
6 цагийн өмнө

"Кабинетын зарчим гэх чөдөр тушаагүй болсон цагт сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, хүчтэй шүүмжилж ажиллана" гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлж байна.

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Хамтарсан засгийн газрын гэрээг зөрчсөн гэдэг зүйл заалттай танилцмаар байна. "Огцрох амархан" жагсаалд Ардчилсан намын гишүүд нэгдсэн гэдэг нь зүгээр л шалтаг. Бага хурал өөр асуудал хэлэлцэнэ гэж байсан ч ийм байдал хүрлээ. Гайхаж л байна. Ардчилсан намын ҮБХ, бүлэг хуралдаж байж хамтарсан засгийн газарт орж ажилласан. Зүгээр найман гишүүн засагт оръё гээд л орчихоогүй шүү дээ.

Мега төслүүд маань цааш нь үргэлжлээсэй л гэж хүсэж байна. Иргэд маань ухаантай. Ардчилсан намын сайд нар чадлаараа л ажилласан. Миний хувьд иргэдийнхээ амьдралыг сайжруулж, ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэчих юмсан гэдэг чин хүслээр ажилласан. Даанч хугацаа бага байлаа. Кабинетын зарчим гэх чөдөр тушаагүй болсон цагт сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, хүчтэй шүүмжилж ажиллана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.