СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2025-05-23

“Level-up” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ баруун аймгуудад зохион байгуулагдав

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийг хагас жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлжээ.

Тус хөтөлбөрт Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Орхон, Булган аймгууд болон нийслэлийн 6 дүүргийн нийт 5033 сурагч, 149 багш хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн үр дүнг уралдаант шалгаруулалтын зарчмаар дүгнэж, шилдгүүдээ тодруулжээ. 

Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгуудад 2025 оны 05 сарын 19-нөөс 05 сарын 22-ны өдрүүдэд “Level-UP” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ зохион байгуулагдсан. Тус арга хэмжээнд Хадгаламжийн даатгалын корпорацийг төлөөлөн Нөхөн төлбөр, Эрсдэлийн удирдлагын газрын захирал Б.Амарбилэг хүндэт зочдын хамт, шагнал гардуулах ёслолд оролцжээ. 

  • Завхан аймагт хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээгээр нийт 3 багш, 2 сургууль шилдгээр тодорсон бол,
  • Ховд аймагт хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээгээр 6 багш, 2 сургууль шилдгээр шалгарч, аймгийн дүнгээр “МАНЛАЙЛАГЧ АЙМАГ” цомын эзэн,
  • Увс аймагт хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээгээр 4 багш, 2 сургууль шалгарч, аймгийн дүнгээр “ШИНИЙГ САНААЧЛАГЧ АЙМАГ” цомын эзэн,
  • Говь-Алтай аймагт хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээгээр 2 багш шилдгээр шалгарч, ЕБ-ын 4 дүгээр сургууль “ОНЦЛОХ СУРГУУЛЬ”-аар тус тус шалгарчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.