СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил эхэлж, хэрэгжилт найман хувьтай байна

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 цагийн өмнө

"Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨТҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхнасангаас 24 мега төслийн явцын талаар тодруулав. 

"Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨТҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхнасан:

-Манай нэгдсэн төсвийн удирдлагын газар нь нийслэлд хэрэгжих 24 төслийг удирдлагаар хангаж ажилладаг. Хэрэгжилтийн түвшин ахицтай явж байна. Өнгөрсөн хугацаанд есөн төслийн ТЭЗҮ боловсруулж батлуулсан. Одоогоор дүүжин тээврийн төслийн барилгын ажил эхлээд явж байна. Дөрвөн компанийн 80 гаруй ажилтан тус бүтээн байгуулалтын ажил дээр ажиллаж байна.

Метро төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зарласан. Нийт 27 хуулийн этгээд оролцох сонирхлоо илэрхийлсэн. Тендерийн баримт бичгийг нарийвчлан боловсруулж, хоёрдугаар шатыг удахгүй зарлахаар төлөвлөж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.