СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-23

🔴Монголын Барилгын Үндэсний Ассоциациас Үндсэн хуулийн цэцэд хандлаа

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 цагийн өмнө

Монголын Барилгын Үндэсний Ассоциациас Үндсэн хуулийн цэцэд хандаж, мэдээлэл хийв.

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Батсүх: 

-Монгол Улсад бүтээн байгуулалт ихээр явагдаж байна. Ялангуяа нийслэл хотод орон сууцны хороолол хотхон, хурдны замууд баригдах гээд худалдан авах ажиллагаа, тендер явагдаж байна. Гэтэл эдгээр тендер, худалдан авалтад монгол аж ахуй нэгжүүд оролцох ямар ч боломжгүй байна.

Учир нь маш өндөр үнийн дүнтэй тендер зарлаж байна. Тэр дундаа Бидний зүгээс тендерийг дахин зарлаач гэдэг шаардлагыг нийслэлд хүргүүлсэн. Энэ тендерийг дахин зарлахад хуулийн асуудал тулгамдаад байна. Тодруулбал, Үндсэн хуулийн 5-р зүйлийн 4 дэх хэсэгт Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн хөгжлийг хангах зорилтод нийцүүлэн эдийн засгийн зохицуулна гэж заасан байдаг. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13-р зүйлийн 1.1, 1.2-р зүйлтэй зөрчилдөж байна.

Учир нь тавдугаар сарын 31-ний дотор батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг дуусгана гэж заагаад өгчихсөн. Сэлбэ дэд төвийн ажлыг ч энэ хугацаанд багтаах гээд яараад байна. Иймд бид Үндсэн хуулийн цэцэд энэ асуудлаар хандаад байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.