СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-23

“Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 цагийн өмнө

Нийслэлийн өмч хувьчлах комисс дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авсан юм. ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. 

НЗДТГ-аас өмчлөлдөө эргүүлэн авсан тус объектыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгохоор тогтлоо. Улаанбаатар хотын хэмжээнд төрөх эмнэлгийн ачаалал их байгаагаас шалтгаалж эмэгтэйчүүд төрсний дараах асаргаа, сувилгааг хангалттай авч чаддаггүй. Түүнчлэн хотын хэмжээнд нийслэлийн харьяаны эх, нярайн сэргээн засах төв байдаггүй зэрэг шалтгааныг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргасан юм.

Тус сэргээн засах төв ашиглалтад орсноор шинээр төрсөн эх, нярай хоёрт төрсний дараах цогц асаргаа, сувилгааг үзүүлэх бүрэн боломж бүрдэх бөгөөд засварын ажлыг ирэх сард эхлүүлнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.