Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен ирэх долоо хоногт Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байгаа билээ.
Монгол Улс, Австри Улс 62 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон бол Австри Улсын Ерөнхийлөгч анх удаа Монгол Улсад айлчлах гэж байна.
Айлчлалтай холбогдуулан Австри Улсын талаарх дараах сонирхолтой тоон мэдээллийг хүргэж байна.
· Хүн ам 9 сая, нийслэл Вена хот 1.9 сая хүнтэй
· Хамгийн өндөр цэг нь Альпийн нурууны Гроссглокнер оргил 3798 метрт оршдог
· Австри Улс нь Герман, Чех, Словак, Унгар, Словени, Швейцар, Лихтенштейнтай хиллэдэг бөгөөд Монгол Улсын адил далайд гарцгүй орон
· Албан ёсны хэл герман /хүн амын 98 хувь нь ярьдаг/
· Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 481,9 тэрбум евро, үүнээс нэг хүнд ногдох ДНБ – 73,050 евро
· Төмрийн хүдэр, хүрэн нүүрсний нөөцтэй. Усан болон салхины сэргээгдэх эрчим хүч өргөн ашигладаг
· Австри нь 9 муж улсаас бүрддэг Холбооны улс
· Австрийн хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт нь түүхэн дэх хамгийн агуу сонгодог хөгжмийн зохиолчдын нэг гэж тооцогддог
· Австрийн алдартай зураач Густав Климтийн “Үнсэлт” зургийг үзэхээр олон мянган жуулчид Венийн Белведер галерейг зорьдог
· Дэлхийн анхны цахилгаан машиныг 1899 онд Вена хотод зохион бүтээсэн
· Холливудын жүжигчин, мэргэжлийн бодибилдингийн тамирчин Арнольд Шварцнеггер нь австри хүн
· Австрийн Босендорфер үйлдвэр нь 1900 онд найман октавыг хамарсан акустик диапазонтой анхны төгөлдөр хуурыг зохион бүтээсэн
· 19-р зууны төгсгөлд Австрийн Эрвин Перзи Schneekugel буюу цасан бөмбөлгийг анх дэлгэрүүлж, патентыг авсан
· Манж Чин улсын үед Австрийн судлаач, аялагч Хаанс Лэдэр шавж судлаачийн хувиар 1892 онд Монголд анх ирж байсан. Тэрээр хожим 1899-1905 оны хооронд хэд хэдэн удаа Монголын газар нутгаар аялж байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.