СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий Абэ Акиэ-г хүлээн авч уулзжээ

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий, Японы нийгмийн хөгжлийн дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ-г хүлээн авч уулзжээ. 

Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ нь УИХТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад хүрэлцэн ирж, оролцож байна.

Япон Улсын Ерөнхий сайд агсан, Монголын дотны анд нөхөр Шинзо Абэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, ажиллаж байсан бөгөөд Монгол Улсад гурван удаа айлчилсан Ерөнхий сайд гэдгээр түүхэнд бичигдэн үлдсэн юм. Түүний манай улсын хөгжилд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг монголын ард түмэн үүрд дурсан санана. Хатагтай Абэ Акиэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн хамтаар Монгол Улсад 2 удаа зочилж байсан бөгөөд цаашид ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.