СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-22

🔴 Б.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд АН, ХҮН намын удирдлагуудтай уулзах процесс үлдлээ

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
8 цагийн өмнө

МАН-ын Бага хурлаар хамтарсан Засгийн газар цаашид байх эсэх асуудлыг хэлэлцэж, санал хурааж дууслаа. Бага хурлын гишүүдийн 61:38 саналаар Ардчилсан намгүйгээр Засгийн газраа бүрдүүлэхээр шийдвэрлэжээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Ерөнхий сайд ард түмний эв нэгдэл тал дээр эхний үгээ хэлсэн. Ард түмэн эвлэлдэн нэгдэж байх ёстой. Төр тогтвортой байх ёстой. МАН ёс зүйн хувьд үнэт зүйлтэй, алсын хараатай нам. Тэгэхээр үүнийг үндэслэж шийдвэр гаргах ёстой гэдгийг хэлсэн. Энэ дагуу гишүүд саналаа өгсөн. Одоо Ерөнхий сайд хамтарсан намын удирдлагуудтай уулзах процесс үлдсэн гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.