?Өнөөдөр цүнхний асуудал чухал уу. Орд баялгийн асуудал чухал уу

“Ухаа худгаа авъя” жагсаал Төв талбайд болж байна. 

Иргэн:

-Саяхан Баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Үндсэн зорилт нь одоо болон ирээдүй цагт газрын баялгаас өгч байгаа үр өгөөжийг монгол иргэн бүрд тэгш хүртээх зорилготой. Ухаа худгийн асуудлыг судлаад үзэхээр 1999 оны 10 дугаар сарын 22-ны өдөр АМГТГ-ын хэрэг эрхлэх газрын дарга анх тусгай зөвшөөрлийг нь өгснөөр төрөөс гарсан юм байна лээ. 2007 онд Энержи Ресурс ХХК одоогоор ММС-д лицензийг өгсөн.

Одоо Хонгконгийн бирж дээр 350 сая ам.доллароор бонд босгосон гэж байна. Нэг их наяд 220 гаруй тэрбум төгрөг. Үүнийг өмчлөгч солигдвол шууд төлөх нөхцөлтэй гэж яриад байгаа. Өмчлөгч солигдохгүй бол Ухаа худгийн нүүрс олборлолтоос төлөгдөнө. Баялгийн сангийн хуульд заагдсаны дагуу орж ирсэн 350 сая ам.доллар, өмнө олборлосон нөөцөөс ард иргэдэд олгогдсон боломж байгаа юу.

Өнөөдөр цүнхний асуудал чухал уу. Орд баялгийн асуудал чухал байна уу.

учир жагсаалд нэгдэж байна. Би өөрөө хуульч мэргэжилтэй. Энэ стратегийн орд газрын асуудлыг судалсан. Иргэн бүр судлаад үзээсэй. Баримт мэдээллүүд нь нээлттэй байгаа шүү дээ гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.