СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-21

🔴LIVE: Д.Тогтохсүрэн: Том эрх ашгаа бодож, Засгийн газар хамтрах ёстой

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
9 цагийн өмнө

"Том эрх ашгаа бодож, Засгийн газар хамтрах ёстой. Хамтарна гэж Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн" гэж УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн хэллээ. 

УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн:

-Бид иргэдийнхээ өмнө амлалт өгсөн. Том эрх ашгаа л бодох ёстой. Бидэнд олон сорилт шалгуур байгаа. Жижиг сажиг албан тушаал гэх зэргийг бодох шаардлагагүй.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр заавал хамтарна гэсэн байгаа. Хүссэн ч эс хүссэн ч хамтрахаар Үндсэн хуульд зааж өгсөн. Том эрх ашгаа л бодох хэрэгтэй. Өнөө маргаашийн улс төр, албан тушаалын асуудал огт хамаа байхгүй. Хэн ерөнхий сайд, намын дарга байх нь хамаагүй. Хамгийн том эрх ашиг Монголын талд байх ёстой гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.