"Хамтарсан засгийн газар байгуулахдаа гурван нам гэрээ байгуулсан. Хэрэв МАН дангаараа засаглах ёстой гэх шийдвэрт хүрвэл тус гэрээнийхээ хүрээнд асуудлаа ярина" гэж ХҮН намын ЕНБД П.Ганзориг хэлж байна.
ХҮН намын ЕНБД П.Ганзориг:
-Улс орны нийгэм эдийн засгийн байдал хүнд хэвээрээ байна. 2024 оны УИХ-ын сонгуулиар хамгийн их санал авсан гурван нам өөрсдийн мөрийн хөтөлбөрт орсон гол гол асуудлаа нэгтгээд Хамтарсан засгийн газрыг байгуулсан. Ингээд намын эрх ашгаас илүүтэй улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьж дөрвөн жилийн төлөвлөгөө гаргаад мега төслүүдээ хэрэгжүүлээд явж байна. Өмнөх засгийн газрууд 1.8 жилийн настай байсан бол Хамтарсан засгийн газар арван сар ажиллаж байна. Үр дүнгээ харах ёстой гэж үзэж байна.
Засгийн газраас өргөн барьж байгаа Хөрөнгөө нотлох хуулийн төслөөр ерөнхий сайдын асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.
ХҮН намын зүгээс цаашдаа хамтраад улс орныхоо хөгжлийг хурдасгах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хамтарсан засгийн газар байгуулахдаа гурван нам гэрээ байгуулсан. Хэрэв МАН дангаараа засаглах ёстой гэх шийдвэрт хүрвэл тус гэрээнийхээ хүрээнд асуудлаа ярина гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.