МАН-ын VI бага хурлыг маргааш буюу тавдугаар сарын 21-ний 15:00 цагт хуралдуулахаар товлоод байна. Энэ удаагийн бага хурлаар хамтарсан Засгийн газар цаашид байх эсэх асуудлыг хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Бид эвтэй байвал хүчтэй гэж ярьдаг. Эвлэвэл бүтдэг. Тогтвортой засаглал гэдэг аливаа улсын нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдэхэд хамгийн чухал.
Хамтарсан Засгийн газар байгуулагдаад нэг жилийн нүүрийг үзээгүй байна. Энэ хугацаанд өмнөх 20 жил гацсан төслүүдийг бодитой урагшлуулж чадаж байна. МАН дангаараа засагласан тохиолдолд төсөл хөтөлбөрүүдийг богино хугацаанд шийдэх боломжгүй байсан болов уу. Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалт, “Орона майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийг шийдэхэд АН, ХҮН намын оролцоо чухал байсан гэж бодож байна.
Залуучууд жагсаж, улс төрд оролцоотой байгаад нь баяртай байгаа. Нөгөө талдаа хариуцлагатай засаглал тогтвортой байдаг. Засгийн газар хариуцлагатай, тодорхой байх ёстой. Хамтарсан Засгийн газартай болсноороо хяналт байхгүй болсон зүйл байхгүй. Хэрвээ ямар нэг сайд солигдлоо гэхэд нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүд тогтвортой явах ёстой. Гэхдээ нэг эргэлзээтэй зүйл нь төр өөрөө. Дараагийн Засгийн газар өмнөх Засгийн газрын хэрэгжүүлсэн үйл ажиллагааг уламжлал болгож халааг нь аваад үргэлжлүүлэх нь тодорхойгүй байдаг. Тэгэхээр засаг тогтвортой, хариуцлагатай байх нь зөв. МАН-ын бага хурлаар улс орны эрх ашгийг нэгд тавьсан алсын хараатай шийдвэр гаргаасай гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ураны хуулиа эргүүлэн тат эрүүл мэндийн битүүмжээ гарга гэсэн шүүдээ зочин
Хамгийн гол асуудал Оюунэрдэнэ болон хүү нь орлогоо яаралтай тодорхой болгох хэрэгтэй. Овоо босгоогүй бол шувуу хаанаас суух вэ гэдэг. Тиймээс эхлэл нь бэр. Орлогоо яаралтай тодорхой болго.