СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-20

🔴LIVE: О.Батнайрамдал: Онтре дээр ч, Ухаа худаг дээр ч стратегийн орд газруудын зарчим нэгэн ижил үйлчилж байгаа

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 цагийн өмнө

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай сүүлийн үед үүсээд байгаа асуудал, тэр дундаа Хамтарсан Засгийн газар байх шаардлагатай эсэх, Ерөнхий сайдыг огцруулах ёстой эсэх талаар ярилцаж, байр суурийг нь сонслоо. Тэрбээр "Энэ бүхний ард уул уурхайн баялагт хэн эзэн суух вэ гэдэг тэмцэл өрнөж байна" гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: 

-Хамтарсан Засгийн газар байх эсэх нь Монгол Улсын хөгжил дараагийн шатанд гарч чадах уу гэдэгтэй уялдана. Уул уурхайгаас орж ирж байгаа ашгийг шударгаар хуваарилж чадах уу гэдэг асуудалтай холбогдоно. Үндсэн хуулиндаа суулгаж, 20 жил хэрэгжүүлж чадаагүй ирсэн Үндэсний баялгийн сангийн хуулийг хөдөлгөж чадах уу гэдгийг хөндөнө. 

Засгийн газрын тэргүүн олон тэмцлийн ард гарсан. Нүүрсний хэргүүд, Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээ зэрэг тийм ч амархан шийдэгдээгүй шүү дээ. Одоо л бидэнд Баялгийн санг шийдэх үүлэн чөлөөний нар гарч байна. Одоо л бидэнд Оюутолгой, Онтрегийн асуудлыг шийдэх үүлэн чөлөөний нар гарч байна. Засгийн газар тогтвортой байгаад энэ бүхнийг урагшлуучихаасай. 

... 

Оюутолгой ч, Онтре ч, Ухаа худаг ч стратегийн орд газар уу гэвэл тийм. Стратегийн орд мөний хувьд 34 хувийг эзэмших үү, эсвэл АМНАТ төлөх үү гэдэг гэрээ хийх цаг нь. Энэ бүхнийг шийдэж чадах уу гэдэг асуудал Засгийн газрыг огцруулах уу, үгүй юу гэдэг асуудалтай шууд холбогдож байгааг олон нийт ойлгох хэрэгтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.