СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-20

🔴LIVE: О.Цогтгэрэл: Би анхнаас нь л Хамтарсан засгийн газрын эсрэг байсан

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс намын гишүүд нь Хамтарсан засгаас гарахыг шаардан суулт зарласан талаар болон Засгийн газар огцрох шаардлагатай эсэх асуудлаар байр суурийг нь сонслоо. 

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 

-Хамтарсан Засгийн газрыг би анханас нь хуулийн хүрээний бус гэж үзэж байсан. Тиймээс гэрээнд "Би бүлгийн дарга. Бүлэг дээр танилцуулахгүй бол гарын үсэг зурахгүй" гээд зураагүй. Үндсэн хуулинд аль нэг нам олонхын дэмжлэг авбал Засгийн газраа дангаар байгуулна гэж заасан байдаг шүү дээ. АН-ын жирийн гишүүдийн "АН Хамтарсан Засгийн газраас гарах ёстой" гэсэн шаардлагыг зөв зүйтэй гэж үзэж байна. 

Хамтарсан Засгаас гарах эсэхийг АН-ын ҮБХ хэлэлцэх ёстой. Хурлын тов одоогоор гараагүй байна. 

-Засгийн газрыг огцрохыг шаардаж залуус талбай дээр жагсаад удаж байна. Энэ талаар? 

-Залуучууд маш энгийн "Орлогоо нотол!" гэдэг шаардлага тавьж байна лээ. Мөнгө мөртэй. Мөнгөн гүйлгээгээ харуулчих. Чадахгүй бол хариуцлагаа хүлээ. Ингээд л бол оо! 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.