СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ПРОГНОЗ: МАН хамтарсан засгийн газрыг "тараах" нэрээр Л.Оюун-Эрдэнэ нэр цэвэр огцрох уу?

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 цагийн өмнө

Өнөөдөр төрийн ордонд "халуухан үйл явдал"-ууд өрнөсөөр байна. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд намын дарга нь ЕНБД-тайгаа, мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож, намын даргынхаа талаар үүсээд буй улс төрийн нөхцөл байдлыг ярилцжээ.

Үүний дундуур Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан бөгөөд төрийн тэргүүний зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд улс төрийн соёл харуулж "Өөрөө ажлаа өг. МАН дангаараа Засгийн газраа байгуулах ёстой" гэсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хамтарсан Засгийн газар байхгүй бол би ажлаа өгнө" гэжээ. 

Ерөнхий сайд үргэлжлүүлэн намын бүлгийн хуралдаа орсон бөгөөд дөнгөж сая бүлгийн хурал дуусчээ. Хуралдаанаас ойрын хугацаанд МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулж, цаашлаад хамтарсан Засгийн газартай байх уу, үгүй юу гэх асуудлыг ярилцахаар тогтлоо гэсэн албан мэдээ гаргасан байна.

Албан мэдээнээс анхаарал татаж буй нэг өгүүлбэр нь "улс төрийн нөхцөл байдлыг тал талаас нь ярилцах нь зүйтэй" гэсэн байр суурь бий. 

Ер нь бол хамтарсан засгийн газарт Ардчилсан нам орсон нь буруу гэх шүүмжлэл ганц нэг гишүүдээс нь гарч цөөн хэдэн хэвлэлээр мэдээлсэн төдий. Тэрнээс бус МАН-ын Бага хурлыг хуралдуулах хэмжээнд очтолоо нийгмийн шүүмж болоогүй нь үнэн. Гэтэл гэнэт л УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хамтарсан засгийн газартай байх уу, үгүй юу гэх асуудал яригдаж, тун ойрмогхон тус намын бүтцийн байгууллагууд хуралдан шийдвэр гаргах гэж байгаа нь тун ойлгомжгүй нөхцөл байдал үүсгээд байна. Ний нуугүй хэлэхэд, хамтарсан засгийн газарт багтсан АН, ХҮН-ын удирдлагууд ч гайхшаа барж суугаа бололтой.

Үүний цаана улс төрийн нэг тохироо байгаа нь Ерөнхий сайдаа хэрхэн нэр цэвэр огцруулж, Засгийн газрыг хэрхэн нэр цэвэр тараах тухай юм. Сүүлийн хоёр сонгууль дараалан ард түмнээс үнэмлэхүй ялалт авсан тус намын удирдлага "хүү бэрийн тансаглал" гэх мэтхэнээр Засгийн газраа огцруулж улс төрийн хариуцлагагүй байдал үүсгэж болохгүй. Тэгээд ч талаар эх сурвалж мэдээллээ. 

МАН-ын удирдлагуудын баримталж буй байр суурь бол Ерөнхий сайдын хүүг гадаадаас авчирч хөрөнгө орлогоо шалгуулж, тайлбар хийж байх хугацаанд намын Удирдах зөвлөл болоод Бага хурал хуралдах аж. Тус хурлаараа "Ард түмэн шүүмжлээд байгаа учраас хамтарсан засгийн газрыг тарааж, МАН дангаараа засаг байгуулна. Айсуй 2027,2028 оны сонгуульд хийсэн ажлаа зөвхөн намдаа нааж нэр цэвэр орох" гэхчилэн шийдвэр гаргахаар төлвлөжээ.

Үүний дараа мэдээж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бууна. Ерөнхий сайд нэр цэвэр улс төрийн шийдвэрийн дагуу ажлаа өгнө. Дараагийн Ерөнхий сайд дан МАН-ын гишүүдээс бүрдсэн багаар бүтцээ томилох аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Eр нь бол засгийн газар огцрох хэрэггүй л байгаа юм даа EС Оюун-Эрдэнээр зорьсон ажлыг нь дуусгаж авилга албан тушаалын гэмтнүүдийг бүгдийг нь нэг тийш болгуулах л байсан юм даа Одоо тэгээд хулгайч луйварчингууд даам гарч дээ Уул нь том том бүлэглэлүүдтэй нүүр тулж үзэж байсан хүн дээ Хүү бэрийн хэрэг бол өөрсдөө биe даах насанд хүрсэн хүмүүс орлогоо нотолно биз Энэ бол өчүүхэн шалтаг юм шиг санагдана

иргэн
3 цагийн өмнө
116.206.83.106

Нэр цэвэр үлдэнэ гэж хэзээч баыхгүй л байх даа

Том
3 цагийн өмнө
116.206.83.106

Дангаараа хэр хол хэр удаан явахыг нь харья жилд 2 огцорч 96 оны рекордыг эвдэх байлгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.