СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-19

🔴LIVE: О.Алтангэрэл: Жагсагчдын орлогоо нотлох, хууль бус хөрөнгийг хураах зэрэг зарим шаардлагатай санал нийлж байгаа

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлтэй цаг үеийн асуудлаар байр суурийг нь сонслоо. "Ерөнхий сайдын хэлсэн "ялаанууд" гэж улс төрийн ард байгаа зарим нөхдийг хэлж байна гэж ойлгосон. Хуулийн байгууллага ажлаа хийж байгаа" гэв. 

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: 

-Хамтарсан засгаас гарах асуудлыг нам дотроо яриагүй байна. 

АН-ын ҮБХ шийдвэрээ гаргаад засагт орсон. Манай намынхан асуудлыг нээлттэй ярьдаг болохоор засгаас гарах тухай зарим гишүүд ярьж байгаа. Энэ бол нэг л үзэл бодол. Ер нь бол төрийн бодлого төрөөрөө, намын бодлого намаараа явах ёстой. 

-Хууль бусаар хөрөнгөжсөн бол хураах эрх зүйн орчин манайд байгаа юм биш үү? 

-Одоогоор тийм орчин байхгүй. Энэ хууль батлагдвал 22 жилийн хугацаанд хөөн хэлэлцэхээр ял завшсан хүмүүсийн асуудал яригдана. 2002 оноос хойших асуудал гэж ойлгож болно. 

-Монгол Улсын Ерөнхий сайд орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага тооцох боломж байгаа юу. Хууль зүйн сайдын хувьд юу гэж харж байна? 

-Ерөнхий сайд хууль бус зүйл хийсэн бол хуулиар хариуцлага тооцох боломжтой. Хуулийн байгууллага ажлаа хийж байгаа. Өөрөө "Шалгуулахад бэлэн" гэж хэлсэн. Ард түмнээс уучлал гуйсан. Ялаанууд гэж энэ улс төрийн ард байгаа зарим нөхдийг хэлж байна гэж ойлгосон. 

Жагсагчдын зарим шаардлагатай санал нийлж байгаа. Орлогоо нотлох, хууль бус хөрөнгийг хураах зэрэг шаардлагыг дэмжиж байгаа... 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.