СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-05-19

🔴LIVE: С.Отгонгэрэл: Орон нутгийн иргэд Улаанбаатарт ирэх шаардлагагүйгээр тусламж үйлчилгээгээ авах боломжтой боллоо

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 цагийн өмнө

"Шунхлай" групп, Хүний гавьяат эмч С.Отгонгэрэл нар хамтран 18 аймгийн нэгдсэн эмнэлэгт үений мэс заслын тоног төхөөрөмж хандивлалаа. Энэ арга хэмжээ нь төр, нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү агсны төрсөн өдөрт зориулж хийж буйгаараа онцлогтой юм. 

ГССҮТ-ийн зөвлөх, Монгол Улсын төрийн шагналт, Хүний гавьяат эмч С.Отгонгэрэл: 

-Монгол Улсын 18 аймгийн нэгдсэн эмнэлэгт гэмтэл, үений мэс заслын үндсэн гурван тоног төхөөрөмжийг хандивлаж байна. Орон нутгийн эмнэлгүүд шаардлагатай багаж тоног төхөөрөмжтэй болсноор хотод хагалгаа хийлгэсэн иргэн ясны бэхэлгээ болон зураг авахуулахын тулд дахин ирэх шаардлагагүй болно. Орон нутгийн эмнэлгүүд өөрсдөө бие даан ясны хугарал болон өвдөг, түнхний хиймэл үений мэс заслыг хийх боломжтой болно. Энэхүү багажууд нь монгол хүний загвараар гадаадад үйлдвэрлэсэн, хэрэглэхэд хялбар, цэнэгийн хугацаа урт, зах зээлийн ханшаас хоёр дахин хямд юм. 

Энэхүү арга хэмжээг бид "Шунхлай" групптэй хамтран Г.Батхүү агсны төрсөн өдрийг тохиолдуулан хийж байгаа юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.