“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” хаврын номын баяр тавдугаар сарын 16-18-нд Сүхбаатарын талбайд болж байна.
Жил бүр ном унших соёл, дадлыг хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилгоор номын баярыг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн номын баяр “Илүү их уншъя” уриан дор 37 дахь жилдээ болж буй.
“Шилдэг ном”-оор сэтгүүлч Р.Оюунжаргалын “The story of a little nomad”,
Шилдэг хэвлэлийн газраар “Нэпко” хэвлэлийн газар,
Шилдэг уншигч-Насанд хүрэгч- “Ном бол цөм” клуб. Архангай аймаг,
Шилдэг номын сангаар Ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулдаг “Мөнххада” номын сангийн төсөл шалгарлаа.
Шилдэг уншигч хүүхэд:
Ахлах анги- Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн 10а анги,
Дунд анги-Дархан-Уул аймгийн Дархан сумын “Оюуны ирээдүй” сургуулийн 4-9 дүгээр анги,
Бага анги-“Сант” сургуулийн 4а ангийн сурагч Б.Есүй,
Шилдэг уншигч анги-Дархан-Уул аймаг, Дархан сумын хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Цайхун” сургуулийн Г.Хулан багштай 7а анги тодорлоо.
Мэргэн номын шагналыг:
“Authentic Mongolia” номын зохиогч Ц.Дөлгөөн,
“Аргун” хэвлэлийн газар,
Зохиолч, сэтгүүлч, орчуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким гардаж авлаа.
Мөн нэр бүхий 13 хүүхдийг “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгээр шагналаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн жилийн “Номын баяр”-т “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо”, Нууц товчооны англи орчуулга, төрийн тахилгат зарим хайрхны судалгаа бүхий бүтээлийг уншигчдад толилуулж байсан.
Энэ удаа “Монгол-Казах”, “Казах-Монгол” хэлний толь бичгийг шинээр хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, өргөн барилаа.
Номын баярт дунджаар 300,000 гаруй уншигч, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач оролцдог
Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид хүрэлцэн иржээ.
Манай улсад жилд дунджаар 4,000 орчим бүтээл шинээр болон дахин хэвлэгддэг. Сүүлийн 5 жилийн байдлаар 18,000 гаруй ном, бүтээл олон улсын стандарт дугаарт шинээр бүртгүүлсэн байна.
Эдгээрийн 22 орчим хувийг уран зохиолын, 10 орчим хувийг боловсролын салбарын, 13 орчим хувийг намтар, түүхийн, үлдэх хэсгийг бусад салбар, шинжлэх ухааны чиглэлээр туурвисан ном, бүтээл эзэлж байгаа юм.
“Номын баяр”-ыг “Номын соёлт ертөнц” ТББ санаачлан, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж байна. Номын баяр ням гарагт өндөрлөнө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.