СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-05-16

🔴О.Амгаланбаатар: Монголын ард түмэн "Бушхүүгийн үлгэр" шиг наадамладаг болно

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
2 цагийн өмнө

Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар парламент ажиллаж буй. Тус хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж буй УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай ярилцлаа.

-Монгол түмний баяр цэнгэл наадмаар ард түмэн бүгдээрээ амрах ёстой. 3,5 сая иргэн, 1,5 сая хавтгай дөрвөлжин нутагтаа баярлаж цэнгэх ёстой баяр бол Үндэсний их баяр наадам юм. Харамсалтай нь, цөөхөн хүрээний наадам болж, нийт ард иргэд баярлаж чадахгүй байна. Цөөхөн хэсгийн хүүхэд барилдаж, морь унаж байна. Чинээлэг хүмүүсийн наадам болж, өрсөлдөөн болчихлоо.

Баяр цэнгэл наадам гэдэг агуулга алдчихсан учраас буцаан авчрахын төлөө өөрчлөлтүүдийг санаачилсан.

"Эрийн гурван наадам"-ыг хийдэг байя гэх агуулга оруулж байгаа. Бөхчүүд гэхэд жилийн туршид тасралтгүй бэлтгэл хийсэн залуус барилдаж байгаагаас эгэл жирийн залуус барилдаж чадахгүй байна. Морь гэхэд л жилийн турш сойгдсон, үнэтэй эм хоол бэлдмэлээр тэжээсэн адуу уралдахаас жирийн малчин айлын морь уралдахгүй байна. Уралдсан ч аймгийн битгий хэл сумын наадамд ч түрүү авахгүй байна. 

О.Амгаланбаатар: Уламжлалт баяр наадам хийгддэгээрээ хийгдэнэ. Зэрэгцээд ард түмний наадам буюу "Эрийн гурван наадам"-ыг хийнэ гээд л ойлгочих

Уламжлалт наадам явдгаараа явна. Нэмээд жирийн айлын залуу морио унаж уралдаад, бөхөө барилдаад, нум сумаа харвадаг байдлыг сэргээнэ. Жишээ нь, 20 км морио унаад уралдах хүн байх вэ гэхээр малчин залуу өөрөө л юм. Нэг л төрөл нэмэгдэж байна гэж ойлгоорой. 

Эр хүн гурван төрлөө өөрөө хийх нь эрийн гурван наадам юм. Одоо бол бид гурван эрийн наадам хийгээд байна. Нэг нь бөх барилдаж байхад нөгөө нэг эр нь морио уях жишээтэй. Бодит уламжлалаа сэргээе гэж л энэ хуулийг санаачилсан. 

"Бушхүүгийн үлгэр" шиг наадах боломжийг сэргээнэ. Миний хувьд аймгийнхаа бүх багуудаар явж эрийн гурван наадам хийхэд оролцоо өндөр түвшинд байсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.