Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэллээ.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, өргөн, нарийн царигийн хос замтай, гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байна. Төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг байх аж.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэгдүгээрт энэхүү хил холболтын бүтээн байгуулалт орсон байгаа. Олон жил дуншсан энэхүү бүтээн байгуулалтын ажил маргаашаас эхэлнэ.
Энэ зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт нэмэгдэнэ. Өргөн царигаар жилд 30 сая тонн, өргөн царигаар 10 сая тонн нүүрс гарна. Мөн, импортын бараа бүтээгдэхүүн орж ирнэ. Нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэхэд энэ төмр зам чухал хувь нэмэр оруулна.
Энэ төмөр зам ашиглалтад орохоор авто тээвэр зогсох уу гэдэг асуудал байгаа. Ерөнхий сайд үгэндээ дурдсан, "Төмөр зам, авто зам нийлээд жилд 165 сая тонн нүүрс экспортлох боломжтой" гэж. Тэгэхээр авто тээвэр байдгаараа байна гэж ойлгож болно.
Хил холболтын тендерт БНХАУ-ын хоёр компани орсноос нэг нь шалгарсан. 28м өндөр, доод талдаа 10м өндөртэй гүүрэн байгууламж баригдана. Манай компаниудын хувьд гүүрэн байгууламж барьж байсан туршлага байхгүй учир тендерт оролцоогүй гэж ойлгож байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.