Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр \2025.05.14\ ой хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой Байдлын Ерөнхий Газрын удирдлагуудыг хүлээн авч уулзжээ.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 176 алба хаагч,14 автомашин, 319 гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй, мэргэжлийн ангийн 87 хүн, 16 автомашин, нийт 263 хүн, 30 автомашинтай үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Түймрийн зүүн, зүүн урд, урд тал, баруун урд талыг цурамд оруулж, баруун хойд талын түймрийг хяналтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд түймэрт урьдчилсан байдлаар 11915 га талбай өртжээ.
Он гарснаас хойш улсын хэмжээнд 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.011 га талбай, нийт 748.082 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Түүнчлэн объектын гал түймрийн 2070 тохиолдол бүртгэгдсэнээс 309 буюу 15 хувийг өнжмөл шар өвсний түймэр эзэлж, өнжмөл шар өвс шатсан дуудлагын 79.3 хувь нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бүртгэгджээ.
Бүртгэгдсэн түймрийн ихэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгааг онцгой байдлын байгууллагаас цаг ямагт анхааруулсаар байна. Гэсэн ч хэн нэгний хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж түймэр гарч олон га талбай шатаж, ан амьтан үрэгдэж, хүмүүс эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байна.
Хаврын салхи шуурга ихтэй үед иргэн бүр ой, хээрийн болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлж, өнжмөл өвсөө шатаахгүй байх, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, сар бүрийн сүүлийн долоо хоногийн Мягмар гаригт гэр, албан байгууллага, орчны аюулгүй байдлаа шалгаж гал түймрээс урьдчилан сэргийлж хэвшихийг уриалж байна.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан гал түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан онцгой байдлын удирдлагуудад;
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.