СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-14

🔴Р.Сэддорж: Гашуунсухайт боомт одоогоор хүн ардад ээлгүй байгаа нь үнэн

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 цагийн өмнө

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалт эхэллээ. Тус нээлтийн ажиллагаанд оролцож буй, говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржоос сэтгэгдлийг нь сонслоо.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж:

-Гашуунсухайтын боомт 100 жилийн өмнө ч ажиллаж байсан. . 2004 оноос хойш нүүрсний экспорт эхэлсэн бөгөөд 21 жилийн дараа төмөр замын холболт эхэллээ.

Жилд 30-40 сая тонн нүүрс зөвхөн төмөр замаар тээвэрлэгдэнэ. Мөн Хятад улсаас авах бараа материал энэ төмөр замаар орж ирэх юм. Замын-Үүдээс хойш 70 жилийн дараа Монгол, Хятад улс хоёр дахь гарцаараа холбогдож байна. Монголчууд болон Хятад улсын олон жилийн мөрөөдөл байсан нь үнэн. 

. Боомт хавийн сумдын ажилгүйдэл буурахад онцгой ач холбогдолтой. Гол нь боомт иргэд болон орон нутагт ээлтэй байх байх. Одоогоор хүн ардад төдийлөн ээлтэй биш байна. Бараа экспортоор гараад байхаас импортоор орж ирэхгүй байна. Хүнс, барилгын материал гэх мэт олон төрлийн бараа бүтээгдэхүүн энэ төмөр замаар орж ирнэ.

Дэлхийн зах зээл гэдэг нь өөрөө БНХАУ юм. Урд хөршид нүүрсний үнэ унаснаас үүдэж хилийн боомт дээр байх борлогдсон нүүрсээ ч авахгүй байна. Өчигдөрхөн БНХАУ-АНУ-ын татварын маргааш цэгцлэгдэж байгаа мэдээлэл гарлаа. Нүүрсний үнэ нэмэгдэх байх.

Монголын говьд усны асуудлаа шийдээд боловсруулсан нүүрсээ цааш гаргах төлөвлөлт байна. Урд хил гараад Хатан гол дагасан баяжуулсан нүүрсний үйлдвэрүүдэд нүүрсээ угаах юм билээ. Хил дээр 500 гаруй хилийн цэрэг, гаалын ажилтнууд байдаг ч хүүхдүүдэд нь сургууль цэцэрлэг байхгүй. Хил дээр байх 20 мянга шахам иргэдийн амьжиргааны чанар төмөр зам дагаад сайжирна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.