СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2025-05-14

Таны нэр ямар утгатай вэ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 цагийн өмнө

“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя” буландаа эцэг эхээс хайрласан өвөрмөц содон нэртэй хүмүүсийг урьж, тэдний нэрний утгын талаар ярилцлаа.

Сэтгүүл зүйн ухааны доктор, дэд профессор, сэтгүүлч, судлаач Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид

-Монголд “Галаарид” нэртэй таван хүн байдаг Галаарид гэдэг Самгарди хэлний үг. Монголоор “Цогтбаясгалант” гэж буудаг. Мөн “Үхлийг номхотгогч” гэх хатуу утга бий. Намайг төрсний дараа аав ээж маань нутгийн номтой хүнээс асууж өгсөн нэр юм билээ. Өнөөдрийн байдлаар Монголд “Галаарид” нэртэй таван хүн байдаг. “Галаарийд” гэж арай өөрөөр бичигддэг нэртэй хоёр хүн байна. Эднээс хоёр нь Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул хүмүүс байна. 1944 онд Гандан хийдийг сэргээн нээх хүсэлт УБХ-д гаргасан хүмүүсийн дунд М.Галаарид гэдэг лам хүн байсан баримт бий.

Нэртэй холбоотой хөгжилтэй зүйлс тохиолдож л байдаг. Хүмүүс миний нэрийг янз бүрээр л дууддаг юм. Галиарид, Галийраад гэх мэтээр. Нэг япон оюутан “Энэ юу гэсэн нэр юм бол. Шараад ид гэсэн үг үү?” гэж суусан гэсэн. Оюутан байхад “Залуучуудын үнэн” сонины газарт дадлага хийж байх үед нэг удаа өрөөнд надаас өөр хүнгүй үед утас дуугарахаар нь автал

 -Байна уу? Хэн бэ? гэв

 -Галаарид байна аа гэтэл

 -Юу гэнэ ээ? Балайраад бай гэнэ үү гээд утсаа тасалж билээ.

МУИС-ийн сэтгэл судлалын IV түвшний оюутан Т.Кымбат

-Би ээжийнхээ 43 насанд нь хорвоод мэндэлсэн. Намайг төрүүлэх шийдвэр гаргасан нь ээжид минь эр зориг шаардсан зүйл байсан юм. Ээжийг энх амаржсаны дараа эмээ маань аавыг дуудаад “Охин нь та нарт их үнэ цэнтэй ирсэн хүүхэд шүү.Түүнийг Кымбат гэж нэрлээрэй гэсэн гэдэг. Кымбат хэмээх үг нь Казак хэлнээс Монгол хэлэнд хөрвүүлэгдэхдээ үнэ цэнтэй хэмээх утгыг агуулдаг.

Эгч маань нэг удаа “Хүний нэр нь хувь тавиланд нь нөлөөлдөг. Чи өөрийнхөө нэрийг хэрхэн тайлж, ойлгоно түүнээс шалтгаалж хэн байх, цаашид юуг эрхэмлэх вэ гэдэг сонголтоо хийх боломжтой” гэж хэлж билээ.

Тэр цагаас хойш би амьдарч буй цаг хугацаандаа, оршин буй газартаа үнэ цэнийг бүтээх гэж амьдарч байгаа гэдэгтээ итгэдэг болсон. Тэгээд ч энэ л итгэл найдвар намайг үнэ цэнийг эрхэмлэн дээдэлж, хичээнгүйлэн амьдрах учиг болж буй. Энэ дашрамд хэдий тэнгэрт байгаа ч ийм нандин нэрийг хайрласан эмээдээ талархаж буйгаа илэрхийлмээр байна. Охин нь таны  зурсан төөргөөр, аав ээжийнхээ итгэл , сэтгэлийн хүчинд үнэ цэнтэй хүн байх гэж хичээнгүйлэн амьдарч байгаа шүү, эмээ.

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, Аймгийн заан С.Зээбүргэд

-Миний нэрийг нагац өвөө минь өгсөн. Манай ээжийн аав багш хүн байсан гэдэг. Бага байхад минь бурхан болсон болохоор өвөөгөө сайн мэддэггүй юм. Нутгийнхан ярихдаа өвөөг маань их зарчимч, ухаалаг хүн байсан гэдэг.

Миний ганц ахыг С.Ачбүргэд гэдэг. Ээж ахыг төрүүлээд өвөөгийн голомтод очиход өвөөгийн зүүдэнд бүргэд орж ирээд байж. Тэгээд ахад маань С.Ачбүргэд нэрийг хайрласан.

Дөрвөн жилийн дараа намайг төрөхөд охиноо хос хоёр жигүүртэн, бүргэдтэй байг гэж энэ нэрийг хайрласан гэж ээжээсээ хожим сонссон. Нэр гэдэг их учиртай. Тэнгэрийн энэ амьтан шиг амьдрал ахуй нь өөдөө, амжилттай байхыг бэлгэдсэн болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.