БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны тавдугаар сарын 13-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарт зочилж, уурхай болон нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ.
Элчин сайд Шэнь Миньжуань болон Элчин сайдын яамны төлөөлөгчдийг Салбарын захирал С.Гансүх тэргүүтэй удирдлагын баг угтан авч, уурхай болон нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Элчин сайдын яамны төлөөлөгчдийг угтан авч, уурхай болон хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулсан компанийн хамт олонд Элчин сайд Шэнь Миньжуань талархал илэрхийлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.