СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УБТЗ-аас авсан хөрөнгөө Эмиратаар дамжуулан угаасан гэх Ж.Гарьдыг шүүхэд шилжүүлэв

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
4 цагийн өмнө

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Д.Жигжиднямаагийн хүү Ж.Гарьдад холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт дахин үйлдэж, гэм буруутай, эсэхийг нь шийдвэрлүүлэхээр Баянгол, Хан-уул, Сонгинохойрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

Ж.Гарьдыг “Скай профешнл ложистик” ХХК-иараа дамжуулан 2017 оны долоодугаар сард “Улаанбаатар төмөр зам”-аар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх, хамтран ажиллах гэрээ байгуулж давуу байдал олж авсан.

Уг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого болох 600 000 ам.доллар буюу 1.5 тэрбум төгрөгийг Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод байгуулсан “Ансу трейдинг лимитед” компанийнхаа данс руу шилжүүлж, түүнийгээ “Жи ар ди реалти” ХХК-ийнхаа дансаар Монгол буцаан оруулж ирсэн.

Түүгээрээ Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Амарсанаагийн гудамж дахь 1495 ам метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, газар эзэмших эрхийн хамт худалдан авч мөнгө угаасан хэмээн буруутгаж буй.

НПГ-аас Ж.Гарьдын үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1-1, 18.6-1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн юм.

Уг нь түүнд холбогдох хэрэгт 2023 оны арванхоёрдугаар сард прокурор яллах дүгнэлт үйлдэн тухайн үеийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан бoгooд урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг түүний oмгooлoгч нарын хүсэлтээр явуулаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцааж байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.