СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-05-12

🔴Д.Ганбат: "Онтре" ХХК "Эрдэнэт үйлдвэр" шиг өндөр татвар төлөх ёстой

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

Оюунтолгойн бүлэг орд нийт таван лицензтэй. Үүний хоёр лицензийг Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Онтре” компани эзэмшиж байна. Энэ компанийн эзэмшдэг лиценз нь Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн 30 хувийг агуулдаг аж. “Онтре” ХХК-тай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-"Онтре" бол тусдаа компани. "Оюутолгой" ХХК хөрөнгө оруулалт тогтворжуулалтын гэрээ байгуулсан. Бага хэмжээний татвар төлөөд явж байгаа. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ямар хэмжээний татвар төлдөг билээ, "Онтре" ХХК тэр хэмжээний татвар төлөх ёстой. Монгол компаниуд шиг татвараа төлөөд явах ёстой болохоос ямар нэг хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах ёсгүй.

Стратегийн ордуудын 34 хувийг төр эзэмших нь хуулийн дагуу явах ёстой. Болж өгвөл 34 хувийг ард түмэнд хувьцаа болгож өгөх хэрэгтэй. Тэгвэл ард түмэн уул уурхайн компаниуд дээрээ хяналт тавиад явах боломжтой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.