Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийж буй ажлын явц, худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцэв.

 68216c33870dd507f473c305

Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн О.Мандах өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа.

Өмнөх шуурхайн зөвлөгөөний үеэр хотын дарга 23 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 85.1 хувьтай байна. Тухайлбал, Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг 2026-2028 онд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатайг судалж, танилцуулаад байна. Дээрх 84 байршилд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас чөлөөлөх боломжтой нэгж талбар, газрын үнэлгээг нарийвчлан тооцоолон ажиллаж байна.

 68216c3c870dd507f473c306

Мөн Засгийн газрын 2025 оны 194 дүгээр тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр”-ийг жил бүрийн 6 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Бямба, Ням гарагт байхаар тогтоосон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулж байна.

Үргэлжлүүлэн нийслэлийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийж буй ажлын талаар НСУГ-ын дарга Э.Цэнд-Аюуш, Улаанбаатар хотын нийтийн номын сангийн захирал Д.Индра нар мэдээлэл өгөв.

68216c45870dd507f473c307

68216c50870dd507f473c308

 68216c5d870dd507f473c3091

Энэ үеэр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон эвдрэлтэй байгаа авто зам болон явган хүний зам, талбайн засварын ажлыг эрчимжүүлэх,
  • Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан ресторан, зоогийн газрууд, зочид буудал, гест хаус, жуулчны баазууд, амралтын газруудад мөрдөгдөж байгаа үндэсний болон хотын стандартуудын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах,
  • Зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйлчилгээний ажилчдыг чадавхжуулах мэргэжлийн сургалт зохион байгуулах,
  • Тоосжилтоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, явган зам талбайг хөрсний ус ашиглан чийгшүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.