БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу долдугаар сарын 29-нөөс олон улсын анхны шууд нислэг үйлдэнэ. Энэхүү түүхэн нислэг манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэднийг богино хугацаанд зорьсон аяллын бүс нутагт нь хүргэх гол зорилготой аж. Түүнчлэн Хөвсгөл аймаг болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах давуу талтайг албаныхан онцоллоо.
БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн рүү үйлдэх уг төслийг аялал жуулчлалын “Чандмань Трэйвел” болон үндэсний агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” компани хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний хоёр нислэгийг долоо, наймдугаар сард үйлдэхээр гэрээ байгуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.