СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-05-09

🔴 П.Мөнхтулга: "Алт-3" хөтөлбөрийг хариуцлагатай уул уурхай талаас нь иргэдэд ойлгуулах нь Засгийн газрын ажил

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
6 цагийн өмнө

Өнгөрөгч онд манай улс 18.5 тонн алт олборлосон бол энэ жил 20 тонноор төсөвлөөд байна. Нүүрсний борлуулалтаар улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлэх төсөөлөл гарсан ч дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж, алтны үнэ эсрэгээрээ нэмэгдэж буй. Эдийн засгийн хямралаас гарч, улсын төсвийг бүрдүүлэхийн тулд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол гарсан билээ. 

Энэ асуудлаар хууль тогтоогчдоос байр суурийг нь тодруулав.

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга:

-Гадаад худалдааны тэнцлээс шалтгаалж иргэдийн амьжиргаа, төгрөгийн чанарын асуудал яригддаг. Дэлхийн эдийн засаг хүлээлтийн байдалд орсон энэ үед манай улс ямар нэг байдлаар төсвийн зардлаа багасгаж экспортоо нэмэгдүүлэхийн тулд хариуцлагатай уул уурхайг дэмжих ёстой. ХАА-н бүтээгдэхүүн экспортлох тал дээр анхаарч төгрөгийн ханшаа чангатгах хэрэгтэй. 

"Алт-3" хөтөлбөрийг хариуцлагатай уул уурхай талаас нь иргэдэд ойлгуулж, байгаль орчны нөлөөллийг бууруулж хэрэгжүүлбэл иргэдийнхээ амьжиргааг дэмжиж, үнийн өсөлтийг бууруулсан арга хэмжээ болно. Засгийн газар зоригтой ажиллах хэрэгтэй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.