СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-07

🔴Г.Хосбаяр: “Цагаан Бургастай–Онгийн усан цогцолбор”-ын төсөл нь говийг усаар хангах өндөр ач холбогдолтой

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
15 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд “Цагаан бургастай-Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийн нээлт өчигдөр Төрийн ордонд болсон. Төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Хосбаяр дараах мэдээллийг өгч байна.

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр:

-Өвөрхангай аймгийн Хангайн нуруунаас эх авч говьд очдог Онги гол гэж бий. Онги гол Дундговь аймгийн нутгаар дамжин Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Улаан нуурт цутгадаг.

“Цагаан Бургастай–Онгийн усан цогцолбор”-ын төсөл хэрэгжсэнээр гол дагуу байгаль орчин сэргэж, голын урсац сайжирна. Мөн гадаргын усыг нөөцөлж, далан барьж усан сан үүсгэнэ. Усан сангаас хоолой татаж Улаан нуурыг тэжээж, говийн бүсийг усжуулах том төсөл хэрэгжиж эхэллээ. Говийн бүс нутагт уул уурхайн салбарыг хөгжүүлэх, их бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой. Төслийн ТЭЗҮ хийгдэж, ажлын зураг төсөл боловсруулагдаж байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.