СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-05-07

"Харанга" хамтлагийн ахлагч Ц.Энхманлай таалал төгсжээ

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
18 цагийн өмнө

Домогт "Харанга" хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин, гоцлол гитарчин Цэндсүрэнгийн Энхманлай таалал төгсжээ. Тэрбээр 1956 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, "Харанга" хамтлагийн хамгийн анхны гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан, Монгол Улсын Төрийн шагналт дуучин юм. 

1974 онд анх уран бүтээлийн замналаа эхэлж "Ногоон гэрэл" хамтлагт гитарчнаар орж, Я.Одсүрэнтэй хамт тоглодог байсан. 1977-78 онд "Айзам" хамтлагт бөмбөрчнөөр тоглож байв. 1978 онд цэрэгт татагдаж "Соёмбо" хамтлагт орж 1986 он хүртэл хүчин зүтгэжээ. "Соёмбо" хамтлагт Ц.Чулуунбат, Н.Пүрэвдаш, Х.Лхагвасүрэн нартай танилцсан байна. Улмаар 1989 онд "Харанга" хамтлагийг байгуулсан байдаг. 

"Харанга" хамтлагийн анхны тоглолтын нэр түүний үг, аяыг нь зохиосон, төрийн шагналт бүтээл болох "Амьдрал" дууны нэрээр нэрлэгдсэн байдаг. "Харанга" хамтлагийн дууны үг, аяыг бичдэг. Түүний зохиосон "Зэрэглээ" дууны үг, "Аялгуу" дууны ая, "Манан" дууны үг гээд олон олон хит дуу түүний урын санд байдаг.

"Харанга" хамтлагт уран бүтээл туурвихын сацуу дуучин Б.Цовоотой хамтарч 70-80-аад оны дуунуудыг дуулж "Миний багын орцны дуунууд", "Миний багын орцны дуунууд-2" цомгуудыг гаргаж байсан. Мөн морин хуурын "Ажнай хуур" хамтлагийг байгуулжээ. 

Талийгаачийн бүтээлч, хүнлэг нинжин сэтгэл бидний сэтгэлд үүрд оршин үлдэх болно. 

Ум сайн амгалан болтугай... 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
17 цагийн өмнө
116.206.83.106

Ум ма ни бад мэ хум

Зочин
17 цагийн өмнө
116.206.83.106

гүн эмгэнэл илэрхийлье ум ма ни бад мэ хум

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.