Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дэх Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах гэмт хэргийн талаарх зохицуулалтын талаар Хуульзүйн байнгын хороогоор өнөөдөр мэдээлэл сонслоо.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Эрүүгийн хууль, эрүүдэн шүүх явцтай холбоотой асуудлаар Монгол улсын дотоод хууль тогтоомжоор олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон тухай асуудлыг парламентаар ярилцаж байна. Эрүү шүүлттэй холбоотой ХЭҮК-ын хэд хэдэн илтгэлд дурдагдсан кэйсүүд нийгэмд гарсан нь үнэн. Өнгөрсөн онд УИХ болон Хууль зүйн байнгын хорооны дэргэд хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдаж, оочин цоочин нэг хоёр асуудал шийдэх боломжгүй тул цогцоор нь, тогтолцооны хүрээнд системтэй харахгүй бол эрүү шүүлт улам даамжирч, дадал болох юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ хүрээнд долоон төрлийн ажил хийх ёстой юм билээ.
Нэгдүгээрт, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, энэ хүрээний асуудал дээр ХЭҮК-ын зохицуулалтыг яаж илүү уялдаатай болгох вэ,
Хоёрдугаарт, НҮБ-аас дахин дахин өгөөд байгаа зөвлөмж буюу эрүү шүүлттэй холбоотой манай улсын дотоод хууль тогтоомжоор олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон зохицуулалтыг яаралтай нийцүүлж, шийдэхгүй бол зарим талаар учир дутагдалтай байна,
Гуравдугаарт, Мөрдөн шалгах тусгай байгууллага байгуулахгүй юм бол манай улс энэ төрлийн гэмт хэргийг дийлэхгүй байгаа нь үнэн. Хуулийн байгууллагууд өөрсдийгөө өмөөрч, эрүү шүүлтийг нуун дарагдуулж байгаа нь үнэн,
Дөрөвдүгээрт, Эрүү шүүлтээс болж хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах асуудлыг цогцоор нь шийдвэрлэх,
Тавдугаарт, Гэрч хохирогчийг хамгаалах хуулийн тогтолцоог сайжруулахгүй бол эрүү шүүлтэд өртсөн хэмээн гомдол гаргасан иргэдийн 99 хувь нь буцаад өширхөл, заналхийлэлд өртөж байна. "Чи ингэж байгаа бол чамайг өндөр яллана" гэх мэтээр заналхийлж, үүнийгээ ч хийж байна,
Зургаадугаарт, Хуулийн биелэлтэд парламентийн хяналтыг сайжруулахгүйгээр явахгүй юм байна. Иймд ХЗБХ-ны эрхлэх асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүрэгтэй байгууллага байгуулах. Хохирол барагдуулах, гэрч хохирогчийг хамгаалах, эрүү шүүлтийн мөрдөн шалгах үйл ажиллагааны хяналтыг сайжруулах чиг үүрэгтэй байна.
Хамгийн гол нь "Энэ эрүү шүүлт мөн үү, биш үү" гэдгийг зааж буй барометр нь Эрүүгийн хууль юм. Энэ хууль зөв зааж байна уу үгүй юу гэдгийг өнөөдөр ярьж байна. Эрүүгийн хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгадаг байгууллага байгуулах хэрэгцээ байгаа. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны эсрэг гэмт хэргийг хэн үйлддэг вэ гэхээр мөрдөн шалгагчийн ажиллагаа гүйцэтгэж байгаа мөрдөгч, эрүүгийн төлөөлөгч, прокурор, шүүгч, өмгөөлөгч үйлддэг. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулдаг, үндэслэлгүй хэрэг үүсгэдэг, хэн нэгнийг заналхийлдэг, нууц задруулчихаад хохирогчид хэргээ тохдог гэх мэт хэргүүд байгаа нь үнэн. Тийм учраас Мөрдөн шалгах ажиллагаа болон эрүүдэн шүүхийн эсрэг гэмт хэргийг хариуцдаг тусгайлсан байгууллага байгуулах ёстой гэж үзэж 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оруулсан.
Засгийн газар ажлаа хийгээд энэ байгууллагын чиг үүргийг тодорхойлж, УИХ-д оруулж ирэх ёстой. Энэ байгууллага нь гэрч хохирогчийг хамгаалах байгууллагатай нэг байх ёстой гэдэг концепц явж байгаа. Өмнө нь Тахарын алба байгуулж, мөрдөн шалгах нэг чиг үүрэг нэмж өгөөд бусад мөрдөн шалгах байгууллагын хийж байгаа гэмт хэргүүдийг шалгадаг чиг үүргийг бий болгох гэж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ Тэмүүжинд ямар зорилго байдаг юм бол. Гэмт хэргийг илрүүлэх ажиллагаа гэж л байдгийн ш дээ. Үүнийг л байхгүй болгох гээд. Хэрэг мөрдөх гэж юу байдгийг энэ нусан таглаа мэдэх үү. Мөрдөн шалгагч гэж пу солиороод байгаа эргүү вэ. Мөрдөх ажиллагаа л гэж байдгийн.