ШУУД: Жүдо бөхийн Европийн клубуудын Аваргууд лиг эхэллээ
Румын улсын Бухарест хотноо өнөөдөр жүдо бөхийн Европийн клубуудын аварга шалгаруулах Аваргууд лигийн тэмцээн эхэлж байна. Энэхүү тэмцээнд Европийн шилдэг багууд өрсөлддөг ба зөвхөн Европ тивийн тамирчид бус клуб тус бүр гаднаас лигеонер тамирчид урилгаар өөрийн багийн нэр дээрээс барилдуулж болдог байна. Энэ утгаараа өнөөдөр Г.Хэрлэн, Г.Одбаяр нар Португаль улсын SCP багийн нэрийн өмнөөс барилдана.
Энэхүү тэмцээн клубын хооронд багийн тулаан хэлбэрээр явагддаг. Эрэгтэй 8 баг, эмэгтэй 8 баг тус тус дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх юм.
Оролцож буй багуудын оноолтын хувьд:


Манай бөхчүүдийн харьяалагддаг SCP клуб эхний тойрогт Испани улсын CJ Valencia клубын багтай учраа таараад байна.
Шууд дамжуулалт:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.