СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-07

Утаагүй тамхийг хуульчлахыг дэмжсэн иргэдийн гарын үсгийг УИХ-ын гишүүдэд уламжиллаа

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
13 цагийн өмнө

Монгол Улсад Тамхины хяналтын тухай хууль сүүлийн арван жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэн ч цаг үедээ нийцүүлэн шинэчлэн өөрчлөх, тухайлбал, хэрэглээнд эрчтэй нэвтэрч буй цахилгаан халаагуур бүхий олон төрлийн утаагүй тамхинд хяналтыг бий болгох шаардлагатай байгаа талаар Монголын Интервеншнал Пульмонологийн Нийгэмлэгээс УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргасан. Энэ уриалгыг нийгмийн сүлжээнд нээлттэй байршуулан утаагүй тамхины хэрэглээг хууль, эрхзүйн зохицуулалттай болгох санаачлагыг дэмжиж буй эсэх санал хэлэлцүүлгийг иргэдийн дунд өрнүүлэн дэмжигчдийн гарын үсгийг цуглуулсан нь 10 мянга хол давжээ.

Монголын Интервеншнал Пульмонологийн Нийгэмлэгийн эмч, мэргэжилтнүүд энэхүү санаачлага болон уламжлалт утаат янжуурын хэрэглээ, утаагүй хувилбарын ялгаа, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, гадаад улс орнуудын эрхзүйн зохицуулалтын жишгийн талаарх судалгаа зэргийг иргэдийн дэмжлэг бүхий гарын үсгийн хамт УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд өнөөдөр хүлээлгэн өгч, санал бодлоо илэрхийлсэн байна.

Цахилгаан тамхины тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлаад байгаа бөгөөд уушги, амьсгалын замын өвчин судлалын эмч мэргэжилтнүүдийн судалгаа, дүгнэлт, утаагүй тамхины хяналтыг эрх зүйн зохицуулалттай болгосноор татвар ногдуулах замаар худалдааны үнэ тарифыг өсгөх, ингэснээр өсвөр насныхны хэрэглээг хязгаарлах зэрэг асуудлаар уулзалтын үеэр хөндөн ярилцлаа.

Монголын Интервеншнал Пульмонологийн нийгэмлэгийн санаачлагыг уламжлах үеэрээ анагаах ухааны доктор Ц.Маналжав хэлэхдээ “Монгол Улсад судалгаагаар таван хүн тутмын нэг нь тамхи татдаг. ба бусад улс орнуудад янжуур тамхины үнийн 75 хувийг татварын өртөг бүрдүүлдэг бол Монголд үнийн 35 хувьд татварын өртөг шингэсэн байдаг. Энэ нь тамхины хэрэглээг түгээмэл болгож буй хүчин зүйл хэдий ч Тамхины хяналтын хуультай болсноор тамхи татдаггүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, дам тамхидалтын нөлөөг бууруулах зэрэгт сайн нөлөөг үзүүлсэн. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад болон тэдгээрийн нэг адилаар Монголд утаагүй тамхин бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа ч үүнд эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна” гэлээ.

Шинэ тутам хэрэглээ болох утаагүй бүтээгдэхүүнүүд архаг тамхидалт, тамхины хамаарлаас гарахад туслах, тамхитай холбоотой өвчлөлийг бууруулах нөлөөтэй тогтоогдсон хэдий ч хяналт, зохицуулалтгүйн улмаас импортоор орж ирэхэд ямарваа стандартгүй, татваргүй байгаа төдийгүй өсвөр насныхны дунд хэрэглээ нэмэгдэж буй зэрэгт анхаарал хандуулах цаг болсон талаар Монголын Интервеншнал Пульмонологийн Нийгэмлэгийн зүгээс сануулжээ. Энэхүү өргөх бичигтэй танилцах бол энэхүү холбоосоор нэвтэрч, санал бодлооо илэрхийлэх боломжтой юм байна.

Бидний өргөх бичигт нэгдээрэй | Хор бага

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.