СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-06

Р.Сэддорж: Бид цөлжилтийн эсрэг сөрөх түүхэн алхмаа эхлүүллээ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд “Цагаан бургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр /2025.05.06/ боллоо.

Ёслолын ажиллагаанд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Говийн болон Хангайн бүсийн 16 гишүүн, төслийн бүтээн байгуулалт хийх Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн Засаг дарга нар оролцож, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. 

Экологи, нийгмийн ая холбогдолтой төсөл нь байгаль хамгаалах ажлаас гадна Говь-Хангайн бүсийн гадаргын усны нөөцийн жигд хуваарилалтыг бий болгон усны нөөцийн менежментийн төлөвлөлтөд үндэслэж байгалийн нөөцийг түшиглэсэн хөгжлийн шинэ загвар гэдгийг Засгийн газрын гишүүд онцоллоо. 

Төсөл хэрэгжсэнээр урсацын тохируулагатай 65 сая.м3 эзлэхүүнтэй усан сан үүсгэж, стандартын шаардлага хангасан усны хүртээмж нэмэгдэж, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар сайжирна. Улаан нуур сэргэснээр Сибирь рүү нүүдэллэдэг олон төрлийн усны шувуудын амьдрах орчин хамгаалагдана гэж үзэж байгаа юм. Ундны усыг хэрэглэж эхэлсэнээр бүс нутгийн хүн амын дундах халдварт өвчлөл 40 хувиар буурч, дундаж наслалт 6 жилээр уртасах боломжтой аж. Төслийг хэрэгжүүлэх явцад 1000 гаруй хүн ажлын байраар хангагдаж цаашид байнгын 130 ажлын байр шинээр бий болно. Бүс нутгийн хэмжээнд 30 гаруй мянган хүн ам, 230 орчим мянган мал аж ахуй, газар тариалан, усаар хангагдаж, үр өгөөжтэй газар тариалан эрхлэх, аялал жуулчлал хөгжих шинэ экологи, нийгмийн ногоон дэд бүтэц бий болно. 

УИХ-ын гишүүн Р.Сэддорж:

-Говь бол Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр, байгалийн баялгийн гол төв болсон ч усны хомстол, цөлжилт, орчны доройтол иргэдийн амьдралд бодит аюул учруулж ирсэн. Өнөөдрийн нээлт хийж буй “Цагаан Бургастай–Онгийн усан цогцолбор”, Улаан нуурын экосистемийн сэргээлтийн төсөл нь зөвхөн ус дамжуулах хоолой биш, харин ирээдүйн амьдралыг авчирч буй шинэ урсгал юм. Энэ бол монголчууд бид байгалийнхаа тэнцвэрийг сэргээх, нэгэн голын усан дээр түшиглэн хөгжих хангай, говийн түүхэн интеграцийн эхлэл юм.
Бид цөлжилтийн эсрэг сөрөх түүхэн алхмаа эхлүүллээ.
Энэ төслөөр дамжин:

  • Говийн иргэд цэвэр ус хэрэглэнэ, эрүүл мэнд, амьдралын чанар дээшилнэ
  • Шинэ ажлын байр, жижиг бизнес, бичил үйлдвэр хөгжих хөрс суурь тавигдана
  • Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит бодлого, томоохон хөрөнгө оруулалтаар хариулж чадна гэдгээ харуулж байна
  • Хууль тогтоох байгууллагын хувьд бид энэ мэт урт хугацааны тогтвортой шийдлийг дэмжих хууль, бодлогын орчныг бүрдүүлэхэд тууштай ажиллах болно гэв. 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 цагийн өмнө
116.206.83.106

Dor hayaj 5 jil boloh ajil

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.