СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-05-06

Мах, сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц илэрчээ

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 цагийн өмнө

Хяналт шалгалтаар хүнсний бүтээгдэхүүнээс пестицид, мах махан бүтээгдэхүүнээс нян илэрчээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалын дагуу Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв,  Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг нь Улаанбаатар хотын 6 зах, худалдааны төв, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгуудын томоохон зах худалдааны төв, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газар, үр тарианы агуулах, хүнсний лабораториудад хяналт шалгалт хийж байгаа явцаа танилцуулжээ. 

Хяналт шалгалтаар Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лаборатори зах худалдааны төвүүдэд зарагдаж байгаа жимс, хүнсний ногоо болон хавар тариалахаар хадгалсан үр тариа, хүлэмжийн ногооноос нийт 242 дээж авч шинжилсэн байна.   бөгөөд . Харин

Хяналт шалгалтын үеэр Стандарт, хэмжил зүйн газар 138 иргэн, аж ахуйн нэгжийн  жин хэмжүүр болон үнэт эдлэлийн сорьцод хяналт шалгалт зохион байгуулж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж ажилласан байна. Түүнчлэн Үнэт металл, эрдэнийн чулууны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, Үнэт эдлэлийн худалдаанд ашиглаж байгаа электрон жингүүдийг шалгалт баталгаажуулалтад хамруулж, баталгаажуулаагүй, Импортоор оруулж ирсэн үнэт эдлэлд сорьцын баталгааны тэмдэг даруулаагүй, Стандартын шаардлага хангаагүй мөнгөн аяга худалдаалсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна.

Үндэсний итгэмжлэлийн төв  зах худалдааны төвд худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүн, түүхий мах нь холбогдох хууль, техникийн зохицуулалтын шаардлага хангаж буй эсэх, хяналтын лабораторийн чадавх, итгэмжлэгдсэн байдал зэрэгт хяналт шалгалт хийсэн байна.  Шалгалтаар Сэлэнгэ, Архангай, Орхон аймгийн  худалдааны төвийн Мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори итгэмжлэлгүй, Лабораториуд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, Лабораторийн орчин нөхцөл стандартын шаардлага хангаагүй зөрчил илэрчээ. Харин Мал эмнэлгийн ерөнхий газраас малын гаралтай

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Хүнс бол хамгийн чухал бөгөөд үндэсний аюулгүй байдлын  түвшинд анхаарч, ач холбогдол өгч ажиллах ёстой салбар. Тиймээс хамтарсан хяналт шалгалтыг хянаж, шалгаад, зөрчил илрүүлээд өнгөрөх төдий биш хүнсний салбарт ажилладаг хүн бүхнийг хариуцлагатай, байгууллага бүр уялдаа холбоотой ажиллаж, чанар, стандартыг мөрдөж ажиллах шаардлагатай” гэдгийг онцолсон.

Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг 2025 оны 05 дугаар сарын 31 хүртэл Нийслэл, аймаг орон нутаг, гаалийн лабораториудад хяналт шалгалтаа үргэлжлүүлэх аж.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.