ЧД-ийн 24-р хороо, СБД-ийн 15, 17-р хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замыг шинэчилнэ.
Энэ хүрээнд Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх 2.7 км урт авто замыг 5-р сарын 7-ны өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна. Тус авто замыг 5-р сарын 15-ны 06:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.