Хадгаламжийн даатгалын корпораци, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан, залуучуудад хөрөнгийн зах зээл болон даатгалын салбарын онцлог, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, хадгаламжийн даатгалын талаарх мэдлэг, мэдээлэл олгох “Санхүүгийн зах зээл мэдлэг түгээх өдөрлөг”-ийг амжилттай зохион байгуулжээ.
Тус өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, дэд дарга Н.Хүдэрчулуун, Хадгаламжийн даатгалын корпорацийн Захиргаа удирдлагын газрын захирал Х.Гэрэлт-Од болон бусад хамтрагч байгууллагын төлөөллүүд оролцсон байна.
Өдөрлөгийн үеэр “Хөрөнгийн зах зээлийн хөгжил, цаашдын чиг хандлага”, “Эрсдэл ба даатгал”, “Хөрөнгийн зах зээл ба хөрөнгө оруулах боломж”, “Даатгагдсан хадгаламж” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, оюутан залуусын дунд мэдлэг бататгах асуулт, хариултын хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Амжилттай оролцсон оюутнуудыг Хадгаламжийн эрхийн бичгээр урамшуулсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.