СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-05

🔴LIVE: Д.Амарбаясгалан: Арцсуурь хилийн боомт хүрэх зам баруун бүсийн аймгуудад эдийн засгийн хувьд үр өгөөж шууд өгнө

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 цагийн өмнө

Нөмрөг-Улаангом чиглэлийн А18 дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүрэх хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүллээ. Нээлтийн ёслолд оролцсон Улсын их хурлын дарга Д.Амарбаясгалангийн сэтгэгдлийг та бүхэнд хүргэе. 

Улсын их хурлын дарга Д.Амарбаясгалан: 

-. Дунд нь үлдэх 60км авто замыг ирэх жилээс Азийн хөгжлийн банктай хэлэлцээ хийж эхлүүлснээр, 2028 оны нэгдүгээр сард холбогдож дуусах төлөвлөгөөтэй.  

Яг одоо . Завхан аймгийнхны хувьд УБ, цаашилбал Эрээн орно гэдэг 2000 орчим км зам туулах хүндрэлтэй байгаа. Тэр хэрээр бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр байдаг. 

Говь-Алтай аймгийн Бургастайн боомтыг нээснээр Шинжаан Уйгарын зах зээлтэй холбогдоно. Шинжаан Уйгар болон Тувагийн ойр орчимд 40 сая хүн амьдарч байна. Евразийн хэлэлцээрт нэгдэх асуудал яригдаж байгаа. Хэрэв энэ хэлэлцээрт манай улс нэгдвэл баруун таван аймгийн ард иргэдэд өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа. Сүүлийн үед яригдаад байгаа гурил, буудайн үнийг чөлөөлсөн асуудал гэхэд баруун аймгийн иргэдэд бас үр өгөөжтэй гэв. 

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д баруун бүс нутагт “Арцсуурь боомт-Баянхайран сум-Тэлмэн сум болон Улиастай хот-Алтай хот-Бургастай боомт чиглэлийн босоо тэнхлэгийн авто замыг барина” гэж заасан байдаг. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.