СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-05

Зүрх ууланд гарсан түймрийг үдшийн 21 цагт бүрэн унтраажээ

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 цагийн өмнө

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо Зүрх уулын энгэрт гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр /2025.05.04/-ний өдрийн 10:49 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 10, 18, 29, 34, 74 дүгээр ангийн нийт 98 алба хаагч 16 автомашинтайнаар ажиллаж 12:02 цагт цурманд оруулан, 21:00 цагт бүрэн унтраалаа.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 7 дуудлага бүртгэгдэж алба хаагчид шуурхай ажиллаж унтраасан аж.

Ташрамд дурдахад Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах болон ил задгай гал гаргахыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглосон байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.