СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-04

🔴 Архангай, Завханы нутгаар цасан шуурга шуурч байна

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 цагийн өмнө

2025.05.04-ний 10:00 цагийн байдлаар Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгуудын нутгаар хур тунадастай. Архангай Тариат - Завхан Их уул хүртэл цасан шуургатай, зам даваа үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Архангай аймгийн Цагаан даваа болон Завхан Солонготын даваа дээр том оврын болон суудлын автомашинууд замын зорчих хэсэгт бөөгнөрөл үүсэж, зам боогдсон байна.
Бусад нутгаар тогтуун тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.

Энэ цагт улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 41 чиглэлд 52 тээврийн хэрэгслээр 1653 зорчигч зорчиж байна хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв.

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: 5-р сарын 4-ний өдөр Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 26-28 метр хүрч ширүүсэх бол Говь-Алтайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.  

Өнөөдөр мөн Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орохыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.