УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр суманд ажиллаж байна. Өнөөдөр Есөнбулаг сумын хатуу хучилттай 15.6 км авто замын барилгын ажлыг эхлүүллээ.
Тус авто зам шинэ суурьшлын бүсийг дэмжиж буй бөгөөд 2026 оны наймдугаар сард ашиглалтад орно. Авто замын бүтээн байгуулалтыг анх 2024 онд эхлүүлэхэд эхний ээлжинд 4.5 тэрбум төгрөгийг тусгасан ч барилгын ажил эхлээгүй бөгөөд 2025 онд улсын төсөвт тусгасан 5.6 тэрбум төгрөг гээд нийт 10 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил ийнхүү өнөөдөр эхэлж байна.
Говь-Алтай аймгийн төв доторх хатуу хучилттай 15.6 км авто зам нь Есөнбулаг сумын зургаан багийг хамарч, сумын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг шинэ шатанд гаргах боломж бүрдүүлэх зорилготой
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Амжилт хүсэё