Н.Эрдэнэхүү: Т.Мөнхсайхан сайд өрөөндөө дуудаад "Энэ 500 саяыг яагаад шилжүүлэхгүй байгаа юм" гэж асуудал үүсгэсэн

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Энэ талаар ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү:

-Эрүүл мэндийн сайд өөрийн харьяанд байх ХСҮТ-ийн даргыг ажлаа хүлээлгэж өг гэсний дагуу миний бие өнөөдөр ажлаа хүлээлгэж өгч байна. Ажлаас чөлөөлөх ямар нэгэн үндэслэл байхгүй. Хэрэв сахилгын хариуцлага, ямар нэгэн гэмт хэрэгт орооцолдоогүй бол нэг сарын өмнө мэдээлэх ёстой байдаг.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нэгдүгээр сараас хойш хавдрын чиглэлээр ЭМЯ дөрвөн талт гэрээг байгуулж шинэ эмийг хандиваар оруулж ирсэн. Улмаар ЭМЯ-ны хүмүүс ХСҮТ дээр ирээд эмийн татварт 500 сая төгрөг өгөхийг шаардсан. Миний хувьд төсөвт тусгагдаагүй, гэрээнд би гарын үсэг зураагүй гэдгийг хэлсэн. Мөн ЭМЯ болон уул уурхайн компани хооронд хийгдсэн гэрээ байна. Сангийн яамаар төсөв батлагдсан бол өгөх байсан. Тиймээс өгөх боломжгүй гэдгийг хэлсэн. Гэтэл .

Сайдын хүссэн зүйлийг хийгээгүйн төлөө өнөөдөр би ажлаа өгч байгаа учраас би үндэслэлгүйгээр халсан асуудлаар шүүхэд хандана гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.