СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-05-02

‘Nomadic Masters: Spring 2025’ тэмцээний хасагдах тоглолтууд өнөөдөр эхэлнэ

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 цагийн өмнө

Электрон спорт сонирхогчдын хүсэн хүлээсэн “MESA Nomadic Masters: Spring 2025” олон улсын тэмцээн өчигдөр Улаанбаатар хотноо албан ёсоор эхэллээ. Энэхүү тэмцээнийг Монголын Электрон Спортын Холбоо болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран зохион байгуулж байгаа ба нийт $250,000-ийн шагналын сантайгаар Ази, Европ тивийн шилдэг 8 багийг нэг дор цуглуулсан онцгой арга хэмжээ юм.

Шилдэг багууд, домогт тоглогчид Улаанбаатарт

Тэмцээний гол анхаарлыг татаад буй багуудын нэг бол Германы алдарт “BIG” баг. Тэд бол Counter-Strike-ийн “Major” тэмцээнд долоон удаа оролцсон түүхтэй, дэлхийн шилдэг багуудын нэг юм. “BIG”-ийн ахлагч tabseN болон Krimbo, JDC, kyuubii, hyped нар өнөөдөр Монголд хөл тавьж, аваргын төлөө тулалдахад бэлэн боллоо.

Мөн Украйны домогт ‘Dota 2’ тоглогч Dendi-ийн үүсгэн байгуулсан “B8” баг ийнхүү Монголд анх удаа ирж байна. NAVI багаас гараагаа эхэлсэн headtr1ck тэргүүтэй залуу, чадварлаг бүрэлдэхүүн нь дэлхийн чансаанд 22-т бичигдэж буй бөгөөд тэмцээний гол өрсөлдөгчдийн нэг хэмээн тооцогдож байна.

Энэ жилийн хамгийн өндөр чансаатай оролцогчоор Португалын “SAW” баг нэрлэгдэж байгаа юм. Тэд “ESL Challenger Katowice 2024”-т түрүүлж, олон улсын A-tier тэмцээний анхны аваргын цомыг Португалдаа авчирсан билээ. Тус багийг дэлхийн топ багуудын нэг болох “FaZe”-ийг хожиж байсан гэхэд л тэдний түвшин ямар өндөр болох нь тодорхой.

Монгол багуудын хэцүүхэн эхлэл - Эхний өдрийн онцлох тоглолтууд (2025.04.30)

Өчигдөр явагдсан эхний шатны тоглолтууд өндөр түвшний өрсөлдөөн, гэнэтийн үр дүнгээр дүүрэн байлаа.

●        SAW (0) – (2) JiJieHao
○        JiJieHao баг SAW-ийг хоёр map дараалан ялж, анхны том сюрпризийг үзүүллээ.

○        SAW-ийн хувьд буцаж хожигдлын шатаар амьд гарах даалгавартай боллоо.
●       Heroic (2) – (0) Chinggis Warriors (CW)
○       Heroic баг туршлагаараа CW-ийг хожин итгэл төгс ялалт байгууллаа.
●       B8 (2) – (1) The Huns

○       Монголын баг The Huns гайхалтай эргэн ирэлтийг үзүүлсэн ч B8 баг сүүлийн map дээр давамгайлж ялалт авлаа.
●        BIG 2 – 1  Eruption
○       Түүхт BIG баг эхний шатанд Eruption-ийн эсрэг хүнд тулаанд орж, шийдвэрлэх map дээр ялалтаа бататгалаа.

Өнөөдөр нэг Монгол баг тэмцээнийг өндөрлүүлэх болно

Өчигдрийн халуун уур амьсгалаар дүүрэн эхний шатны тоглолтуудын дараа өнөөдөр (2025.05.01) “Nomadic Masters: Spring 2025” тэмцээний 2-р шат эхэлж байна. Энэ шатанд ялалт байгуулсан багууд Playoffs-ын эрхээ баталгаажуулах бол, ялагдагсад тэмцээнээ орхих хэцүү сорилттой нүүр тулна.

“High” шатны тоглолтууд: Playoffs-ын шууд эрхийн төлөө
●       Heroic vs JiJieHao
●       B8 vs BIG

“Low” шатны тоглолтууд: Хожигдвол тэмцээн дуусна

●       The Huns vs Eruption
○       Монголын хоёр баг хоорондоо халз тулж буй энэхүү тоглолтод ялагдсан нь тэмцээнээс хасагдана. Эх орноо төлөөлөн оролцож буй багуудын хувьд энэ бол нэр төрийн тулаан.
●       SAW vs Chinggis Warriors
○       Хамгийн өндөр чансаатай оролцогч SAW багт өмнөх алдаагаа залруулж чадвал тэмцээндээ үлдэх боломжтой.

Өнөөдрийн тоглолтуудын дараа Playoffs-д эхэлж шалгарах анхны хоёр баг тодрох бөгөөд тэмцээний хасагдах шат улам хурц болно. Харин хожигдсон хоёр багийн хувьд тэмцээн ийнхүү өндөрлөнө. Тэмцээний Playoffs тоглолтууд 5-р сарын 3, 4-нд АСА Арена-д үзэгчдийн өмнө явагдах болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.