Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар танилцууллаа.
Хамтарсан хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс хуулийн үйлчлэх хугацааг “2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс” гэж өөрчлөх санал гаргасныг хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Ийнхүү Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хорооод шилжүүллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.