Тажикстан улсын Душанбе хотноо анх гран при ангиллаар зохион байгуулагдаж эхэлсэн тэмцээн их дуулга ангиллаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Жүдо бөхийн Душанбе их дуулга тэмцээн энэ сарын 2-ноос 5-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба 27 орны 226 жүдоч өрсөлдөнө. Манай орны хувьд дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд тэргүүтэй эрэгтэй найм, эмэгтэй найм тамирчин буюу нийт 16 жүдоч хүч үзнэ.
Уламжлалын дагуу тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас долоон бөх хүч үзнэ.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд:
Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд D хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт БНХАУ болон Кыргызстаны бөхчүүдийн ялсантай нь барилдана.
А хэсэгт залуу бөх Т.Түмэнжаргал эхний тойрогт БНХАУ-ын залуу бөхтэй оноолт таарсан байна.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд:
А хэсэгт залуу бөх Ө.Жанцандорж эхний IJF-ийн нэр дээрээс барилдаж буй Илин Илатай оноолт таарсан бол Т.Төрболд D хэсгийн эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт тус хэсгийг тэргүүлж буй өнгөрсөн оны Душанбегийн их дуулга тэмцээний аварга Туркменистаны залуу бөх Рахимов Сердартай барилдана.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд:
Өсвөрийн дэлхийн аваргын мөнгө, Өсвөрийн Ази тивийн аварга Ж.Анударь С хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Туркменистаны залуу бөхтэй барилдах оноолттой байна.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд:
Залуучуудын олимпын мөнгө, залуучуудын олимпын аварга Л.Сосорбарам С хэсгийг тэргүүлэн барилдах байсан ч харамсалтай нь хасагдсан байна. Харин залуу бөх Ц.Гал-Од А хэсэгт IJF-ийн нэр дээрээс барилдах бөхтэй хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд:
Өсвөр үеийн Ази тивийн аварга О.Оюунчимэг С хэсэгт IJF-ийн нэр дээрээс хүч үзэх бөхтэй оноолт таарсан байна.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/
Тавдугаар сарын 2 /Баасан/
14:30 цагт эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57кг жингүүдийн хэсгийн барилдаан
20:00 цагт дээрх жингийн медалийн төлөөх тоглолт
Тавдугаар сарын 3 /Бямба/
14:30 цагт эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70кг жингүүдийн хэсгийн барилдаан
20:00 цагт дээрх жингийн медалийн төлөөх тоглолт
Тавдугаар сарын 4 /Ням/
14:30 цагт эрэгтэйчүүдийн -90, -100, +100 эмэгтэйчүүдийн -78, +78кг жингүүдийн хэсгийн барилдаан
20:00 цагт дээрх жингийн медалийн төлөөх тоглолт