?Г.Уянгахишиг: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ёс суртахууны болон улс төрийн хариуцлага хүлээх ёстой
УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авсан талаар УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд хоёр малгай өмсөж байгаа гэсэн үг. УИХ-ын танхимд аль чиг үүргийн хүрээнд орж ирж үг хэлж байна вэ. УИХ-аас томилогддог өндөр албан тушаалтны хувьд хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн. Улмаар хууль тогтоогч асуулт асуусан. Энэ асуултад хариулахдаа гишүүний хувьд бус Ерөнхий сайдын хувьд хариулт өгсөн. Ерөнхий сайд хэлж байгаа үгнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Ёс суртахууны болон улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.