УИХ дахь АН-ын бүлгээс чуулганы хуралдаанаас завсарлага авч, оролцохгүй байгаа асуудлаараа мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Уучлалт гуйна гэдэг нь аймшигтай зүйл биш. Бид ёс зүйг шаардаж байна. Бид парламентын гишүүд ёс суртахуунтай байх ёстой. Бид Үндсэн хууль дээр гараа тавьж тангараг өргөсөн. Ардчилсан намын гишүүд хүний эрхийг зөрчилгүй, ёс зүйтэй хариуцлагатай парламентыг шаардаж байна. Уучлалт гуйдаг жишгийг тогтоох нь өөрөө баатарлаг явдал. Монгол Улс чөлөөт ардчилсан тогтолцоотой орон. Ямар ч албан тушаалтан ёс зүйн алдаа гаргасан бол түүнийгээ ухамсарлаад уучлалт гуйдаг байх нь төр тунгалаг болохын сайн жишээ болно гэж бодож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Буруу замаар явж өлөн царайлан Монгол улсыг тоносон аав, ээж, ах дүү нарын үр садууд. Ичиж амьдар.