?LIVE: Ж.Чинбүрэн: Т.Мөнхсайхан сайд ЭМД-ын мөнгийг хэмнэж байна гэж мэдэгдсэн нь даатгуулагчдын эрх ашигт ноцтой халдаж байна
"Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ЭМД-ын мөнгийг хэмнэж байна гэж мэдэгдсэн нь даатгуулагчдын эрх ашигт ноцтой халдаж байна" гэж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Санхүүжилтээ 20-30 хувь хэмнээд байгаа нь цаанаа ковидын цар тахлын үеийн алдагдлыг нөхөх зорилготой хэрэглээд байна. Энэ бол даатгуулагчийн эрх ашигт ноцтой халдаж байгаа асуудал. Ийм бодлого явж болохгүй.
Зориулалтын мөнгөөр эмнэлгийн тусламж үзүүлэх, эрсдэлээс хамгаална. Эсрэгээр нь явж байгаа нь ноцтой асуудал. Хувийн болон улсын эмнэлэг ижил санхүүжилт авна гэж хууль баталж өгсөн. Харин ачааллаа жигд хуваарилах зорилгоор гэрээгээ хийх ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.