?LIVE: П.Сайнзориг: Ардчилсан нам доторх фракцынхаа маргааныг Ерөнхий сайд, Засгийн газарт наахаа болиод ажлаа хий

"Ардчилсан нам доторх фракцынхаа маргааныг Ерөнхий сайд, Засгийн газарт наахаа болиод ажлаа хий" гэж УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэлж байна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Чуулганы хуралдаандаа суухгүй гишүүдийг цоллоод эхнээсээ арга хэмжээ авсан.

Парламентын үйл ажиллагаа Дэгийн хуулиараа зохицуулагдана. Дэгийн хууль дээр аль нэг бүлэг хэлэлцэгдэж байгаа асуудлаар завсарлага авна гээд заачихсан байгаа. Гэтэл УИХ дахь Зохимжгүй жүжиг тоглож байна. Өөрсдийнх нь гишүүн өргөн барьсан хуулийг хэлэлцэж байхад тус бүлгээс нэг ч хүн алга. Явцуу улс төр хийж байгааг миний хувьд огт таашаахгүй байгаа. Парламентын гишүүдийг муухай харагдуулж байна.

Улс төр хийх үедээ хийхээс биш, хоёр хүний асуудлаар төрийн ажлыг гацааж болохгүй. . Ямар ч эмзэг юм бэ дээ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.